Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул АРИГ БАНКАНД бүрэн эрхт төлөөлөгч томилжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 24-нд 18:58 цагт
Мэдээний зураг,

Ариг банканд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг өнөөдөр гаргажээ. Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор тус банкны удирдлагын менежментийг Төв банк хариуцан ажиллах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ирэх даваа гарагт өгөх юм байна. Тус банк нь системийн буюу нөлөө бүхий банканд тооцогддоггүй юм. Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Салбар тооцооны төвүүдийг хаахгүй. Тус банкийг Эрэл групп, Номин холдинг хамтран эзэмшдэг юм. Хөрөнгө оруулагчдын дунд маргаан гарсны сацуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх Төв банкны үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тул дээрх шийдвэрийг гаргажээ.    

Банкны тухай хуулийн 51 дүгээр зүйл. Бүрэн эрхт төлөөлөгч томилох

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

51.1.Монголбанк өөрийн ажилтныг, эсхүл бусад этгээдийг банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж болно.

51.2.Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна.

51.3.Бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаандаа хууль тогтоомж болон энэ хуультай нийцүүлэн гаргасан Монголбанкны дүрэм, журам, удирдамжийг баримтална.

51.4.Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчийг өөрчлөх эрхтэй.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.