МАН сонгуулийн сурталчилгаагаа цахимаар явуулахаа мэдэгдэв

Twitter Print
2021 оны 06-р сар 05-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат, эхнэрийнхээ хамт Covid-19-ийн халдвар авч, тусгаарлагдсан юм. Улмаар тус намаас нэр дэвшигчийн  иргэдтэй хийх уулзалтыг  зогсоож, үлдсэн хугацаанд цахим хэлбэрээр сурталчилгаагаа явуулах уриалгыг гаргажээ.

МАН-ын зүгээс дээрх уриалгыг дэмжиж, Covid-19-ийн халдвар нэмэгдэх аливаа хэлбэрийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож буйг МАН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Тиймээс цаашид МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нь сонгуулийн сурталчилгаагаа цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлжлүүлэн явуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх Лхагва гаригт буюу зургадугаар сарын 9-нд болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.