Дээрэм хийсэн гэх ТЕГ-ын тусгай ажилтнуудыг ТЕГ, ЦЕГ хамтран илрүүлжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 25-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх мэдээлэл гарсан билээ.

Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна

Уг хэргийг мөрдөн шалгахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.

Н, Д, М, Б нар нь Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд гэдэг нь үнэн бөгөөд уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (64.119.16.203) 2020-01-27 19:53
      • 0
      • 0

      tsagdaa ilruulsen bailgui dee, Mongolchuudiig teneg gej boddogoo boliosoi

      Хариулах