Будааг хэрхэн зөв агшаах вэ

Twitter Print
2022 оны 10-р сар 17-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Цагаан будааг агшаах хятад, япон арга нь будаагаа хүйтэн усаар хамгийн багадаа 5-7 удаа угааж, хүйтэн усанд 30 минутаас 2 цаг сойж дэвтээж байгаад тосгүй давсгүй агшаадаг аж. Яагаад ингэж олон угаадаг вэ гэхээр будаанд хүнцэл гэх хортой бодис байдаг бөгөөд тэрийг угааж арилгахаас гадна цагаан тунадасыг арилтал угааж агшааснаар хятад, япончууд цагаан будаанаас болж таргалдаггүй гол нууц гэж үздэг байна.

Яг энэ аргаар агшаахад будаа ширхэг ширхэгээрээ салж, ямарч цавуулаггүй амттай болдог байна.

Будаа агшаах япон арга зааж өгье.

Агшаасан будаа нь Япон хоолны салшгүй нэг хэсэг билээ. Япон будаа нь ихэнхдээ богинохон бөөрөнхий, цав цагаан өнгөтэй байдаг. Хэрвээ та будаа худалдаж авах гэж байгаа бол япон будаа, сушины будаа, “Calrose” буюу богино бүхэл үрийн будаа авахыг зөвлөж байна. Японы агшаасан будаа нь савхаар идэхэд тохирохоор нялцгай байх хэрэгтэй байдаг.

1. Орц ба бэлтгэл

Орц:

1 ¼ аяга будаа /богино/

2 ¼ аяга ус

Бэлтгэх:

1. Будаагаа том саванд хийж, хүйтэн усаар угаана. Угааж байгаа усаа цэвэрхэн болтол нь дахин дахин зайлна.

2. Будааныхаа усыг шүүгээд 30 минут байлгана

2. Будаа агшаагчинд агшаах арга

1. Будаа агшаагчинд будаагаа хийгээд, ус нэмээд 30 минутаас 1 цаг байлгаж дэвтээнэ. Ихэнхдээ 30 минут дэвтээх нь хамгийн тохиромжтой байдаг.

2. Будааг агшаагчаа асаана.

3. Будаа агшсаны дараа тагийг нь онгойлголгүйгээр 15 минут байлгана.

4. Будаагаа хутгаж, аягална.

3. Тогоонд агшаах арга

1. Тогоондоо будаа, усаа хийн 30 минутаас 1 цаг байлгаж дэвтээнэ. Ихэнхдээ 1 цаг дэвтээх нь хамгийн тохиромжтой байдаг.

2. Тогоогоо таглан ширүүн гал дээр буцалгана. Буцалсны дараа галыг нь багасган 20 минут усгүй болтол нь чанана.

3. Будаа болсны дараа 15 орчим минут тагтай нь байлгана.

4. Будаагаа хутгаж, аягална.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.