Хүний хэрэгцээний пирамид гэж юу вэ

Twitter Print
2022 оны 06-р сар 25-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын эрдэмтэн Абрахам Маслоу алдарт хүрсэн 18 хүнийг судалсны үндсэнд дараах дүгнэлтэд хүрчээ. Хүний амьдралын суурь хэрэгцээ хангагдаж байж дараагийн хэрэгцээ хангагддаг бөгөөд дараах пирамид хэлбэртэй 5 шаталсан хэлбэрт авч үзжээ.

Ингээд тэрээр 1943 онд хүний хэрэгцээний пирамидаа олон нийтэд толилуулсан байна.

1. Физиологийн хэрэгцээ. Хүний анхан шатны байгалийн хэрэгцээнүүд үүнд багтдаг байна. Идэх, унтах, гэх мэт

2. Амгалан тайван байдлын хэрэгцээ. Өөрийн гэсэн орон гэртэй, ажилтай орлоготой, эрүүл саруул, ёс зүйтэй байх зэрэг нь үүнд багтдаг байна.

3. Харилцааны хэрэгцээ. Үүнд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны хүрээлэл, хайр сэтгэлийн харилцаа ордог.

4. Өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хэрэгцээ. өөртөө итгэлтэй байж зорилгодоо хүрэх, бусдыг хүндэтгэх, бусдаар өөрийгөө хүндэтгүүлэх хэрэгцээ юм.

5. Өөрийгөө нээх, хөгжүүлэх хэрэгцээ. Доод шатнаас өөрийгөө хөгжүүлж, өөрийн гэсэн ёс суртахуунаа бий болгож, өөрийн гэсэн асуудлаа шийдэж чадсаны дараа бусдад туслах, тэдэнд сайнаар нөлөөлөх хэрэгцээ гэж үздэг байна.

Ж. Ариунболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.