Агаарын бохирдлоос жилд 7 сая хүн нас бардагийн ихэнх хувь нь Хятад, Энэтхэг, мөн Монгол гэх мэтийн ядуу орнуудад тохиолдож байна

Twitter Print
2021 оны 06-р сар 15-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

National Geographic сэтгүүлийн энэ оны 4-р сарын дугаар агаарын бохирдлын талаар голлож нийтлэгджээ.

Эрдэмтдийн олон жилийн судалгаа, датагаар баталгаажсан дүгнэлт нь: агаарын бохирдолтой газар амьдардаг хүмүүс ужиг өвчинтэй болох магадлал өндөртэй, тийм хүмүүс ковид хамгийн өртөмтгий байна. Түүнчлэн агаарын бохирдол нь дархлааны системийг сулруулж, амьсгалын замыг өрөвслүүлдгээс хүний биеийг вирустай тэмцэх чадварыг бууруулдаг.

Мэдээж Монголын минь агаарын бохирдлын талаар 5,6 зураг хөрөгтэйгээр жишээ болгож орж.

Air pollution in the Dari Ekh Ger district. One of the main reason for air pollution is the unplanned rapid urbanization of Mongolia's capital. It results in uncontrolled coal burning, used for cooking and heating.
Mongolia

Харвардын их сургуулийн биостатистикийн профессор Dominii болон түүний баг 2000 оноос хойш олон жилийг хэдэн сая Америкчуудын эрүүл мэндийн датаг тэдний өдөр тутам амьсгалж байгаа агаарын дататай харьцуулсан мэдээллийг цуглуулжээ. Тэрээр хагас мэдээллийн сангаа жил бүр Medicare-д бүртгэгдсэн (65 наснаас дээш хүмүүс авдаг эрүүл мэндийн даатгал, зарим төрлийн өвчтэй бол 62-даа хамрагдаж болдог) 60 сая гаруй хүмүүсийн нас, хүйс, арьс, гарал, амьдардаг газрынх нь зип код, эмнэлэгт хэвтсэн, эсвэл нас барсан өдөр, оношлогоо бүхий мэдээллийг худалдаж авч бүрдүүлдэг.

Хагасыгаа тэдгээр эрдэмтэд Америкийн газар нутгийг 1 км кв дөрвөлжин хэсэгт хувааж machine learning проргаммаар 17 жилийн турш өдөр тутмын агаарын бохирдлын хэмжээг хэмжиж цуглуулжээ. Үүний дүнд Америкийн газар нутгийн цэг тутамд агаарын бохирдлын нөлөөг судлах боломжтой болсон ба 2017 онд тэдний гаргасан дүгнэлтээр бүр үндэсний хэмжэээний стандартад нийцэх агаартай газруудад хүртэл агаарын бохирдол өндөр нас баралтын тоотой холбоотой гарсан байна.

Dogs. Air pollution and city views from the Dari Ekh ger district neighborhood.
Mongolia

Агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэх тутам бөөрний дутагдал гэх мэт төрөл бүрийн хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэгчдийн тоо нэмэгдсэн байжээ. Үүний хамт агаар дахь PM2.5 буюу хүний үсний ширхэгийн 30 хуваасантай тэнцэх жижиг хэсэг хамгийн хортой болох тодорхойлогдож. Жишээ нь тортог гэхэд хүний цус уруу нэвчин орж чаддаг. Түүнээс ч жижиг хэсгүүд хүний зүрх, тархи, жирэмсэн эхчүүдийн хэвлий үрүү нэвчиж ордог аж. Тэд агаарын бохирдлын хэмжилтийн датагаа Ковид19 нас баралтын дататай нь харьцуулж харахад PM2.5 ихтэй байх тусам нас баралтын хэмжээ өндөртэй гарчээ. Дэлхийн хэмжээнд ковидын нас баралтын 15%, агаарын бохирдол ихтэй зүүн өмнөд ази орнуудын хувьд 27% -д агаарын бохирдол нөлөөлсөн дүгнэлт гаргасан байна.

After school, a boy plays basketball in teh street. Based in a depression, the Bayankhoshuu ger district is one of the most polluted in Ulan Bator.
Mongolia

Дэлхийн хэмжээнд агаарын бохирдлоос болж жилд 7 сая хүн хугацаанаасаа өмнөх нас бардаг гэж ДЭБ-аас мэдэгдсэн байгаа.

Эдгээрийн ихэнх хувь нь гадаах агаар, үлдсэн нь гэр доторх зуухнаас үүдэлтэй гэж үздэг. Энэ нас баралтын тал нь хятад, Энэтхэгэд, мөн Монгол гэх мэтийн ядуу орнуудад тохиолдож байна. Гэсэн нь ч өндөр хөгжилтэй орны нас баралтанд нөлөөлж байгаа аж. Америкт Clean Air Act гэсэн хуулийг 50 жилийн өмнө баталсан нь ч хүн амын 45-аас дээш хувь цэвэр биш агаараар амьсгалж байна гэж Америкийн уушигны холбоо үзэж байна.

Evening air pollution in the Bayankhoshuu Ger district.
Mongolia

Харвардын ИС-ийн эрдэмтдийн 1993 онд хийсэн "6 хот" төслөөр америкийн хамгийн их агаарын бохирдолтой 6 хотод хүн амын хугацаанаас өмнө нас баралт нь хамгийн цэвэр агаартай 6 хоттой харьцуулахад 26%-иар илүү байжээ.

Visiting the District Hospital of Songinokhairkhan. Children are treated for lung disease. Children treated for pneumonia.
Mongolia

Тэгэхээр агаарын бохирдол бол олон нас баралтын далд шалтгаан юм байна. Агаарын бохирдол хүний биеийн гол гол системүүдэд нөлөөлж зүрх судасны өвчнөөс үүдэлтэй нас баралтын 20% орчимд нөлөөлдөг. Түүнчлэн уушиг, давсаг, бүдүүн нарийн гэдэс, бөөр, ходоодны хорт хавдар, хүүхдийн лейкеми өвчлөлтэй холбоотой төдийгүй хүүхдийн тархи сэтгэхүйд хортойгоор нөлөөлдөг гэж эрдэмтэд үзэж байна. Мөн сахарын өвчин, таргалалт, яс нэмгэршил, хүүхэд зулбах, үр тогтолт муу байх зэрэг гэхчилэн маш олон зүйлтэй холбоотой гэж судлагджээ.

Гол нь агаар сайжрахад л эрүүл мэндийн үзүүлэлт шууд сайжирдаг нь олон улсын туршлагуудаас харагддаг. Америкт 1970 онд дээр дурдсан хуулийг батласны дараа агаарын бохирдол 77 хувиар буурсан байна.

People come play on the ice of the Tuul river, on the edge of the city, especially on week ends, to escape the city air pollution.
Mongolia

Монгол маань хууль боловсруулж шийдвэр гаргагчид жижиг сажиг хэрүүл маргаан энэ тэрээ болиод чухал зүйл дээрээ буюу монгол үр сад, тэдний хүүхдүүдийн эрүүл мэнд, наслалтанд хамгийн муугаар нөлөөлж байгаа УБ хотын агаарын бохирдол дээр аргаацаасан шийдвэр гаргаж хөрөнгө мөнгө урсгалгүй одоо хохиролтой санагдсан нь ч алсын хараатай шийдэлд хүрэх цаг нь болжээ.

Нэг судалгаагаар УБ хотын хүүхдүүдийн уушиг хөдөөний хүүхдүүдийн уушгийг бодвол 40%-иар бага багтаамжтай гарсан талаар энэ нийтлэлд дурдсан байна. Энэ нь мэдээж насан туршийн эрүүл мэндийн асуудлыг үүсгэх нь дамжиггүй.

Дагвын Баяраа

АНУ, 2021 оны 5-р сар.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.