Монголбанкнаас шинээр алтан, мөнгөн зоос гаргажээ

Twitter Print
2020 оны 06-р сар 19-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоожээ.

Мөн худалдаанд шинээр 3 унцийн 999 сорьцтой “Хот Мандал” алтаар бүрсэн мөнгөн зоос, 1 унцийн 999 сорьцтой “Мажестик Бүргэд” мөнгөн зоосыг гаргасан байна. Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршуулжээ.

Алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангийн 11-329677 дугаарын утсанд хандаж авах боломжтой.

Эх сурвалж: Монголбанк

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.