
Өнгөрсөн бямба гарагт Унгарын нийслэл Будапештад Хятадын Фудан их сургуулийг барихыг эсэргүүцсэн мянга мянган иргэд Будапешт хотноо жагсчээ.
Жагсагчдын үзэж байгаагаар Фудан их сургуулийн салбарыг Будапештад барьснаар Унгар улсын их дээд сургуулиудын үнэ цэнэ унахаас гадна Унгар дахь Хятадын Коммунист намын нөлөө нэмэгдэх аж.
Түүнчлэн жагсагчид Фудан их сургуулийн бүтээн байгуулалтанд зарцуулах мөнгийг Унгарын их дээд сургуулиудыг сайжруулахад зарцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Будапештад баригдах Фудан их сургуулийн бүтээн байгуулалтанд ойролцоогоор 1.8 тэрбум ам. доллар зарцуулахаар төсөвлөсөн нь Ерөнхий сайд Виктор Орбаны засгийн газрын 2019 онд Унгарын дээд боловсролын салбарт зарцуулсан мөнгөнөөс ч их юм.
Фудан их сургуулийг барихад төсөвлөсөн мөнгөний 1.5 тэрбум ам. долларыг БНХАУ-ын банкнаас зээл хэлбэрээр олгохыг Унгарын сэтгүүлчид олж тогтоожээ.
Судалгааны Republikon Institute байгууллагаас хийсэн санал асуулгаар унгарчуудын ⅔ нь Унгарт Хятадын их сургуулийн салбарыг барихыг эсэргүүцэж байгаа гэж гарчээ.
Түүнээс гадна Будапештад Фудан их сургуулийг барихыг тус хотын дарга Гергей Карачонь мөн адил эсэргүүцэж байгаа ба тэрээр энэ долоо хоногийн эхээр Будапешт хотын зарим гудамж талбайг Хятадын хүний эрхийн зөрчлийн хохирогчдын нэрээр нэрлэхээ мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар Будапештад Хонгконгийг чөлөөл зам, Далай ламын гудамж мөн Уйгурчуудын зовлон нэртэй замууд шинээр бий болжээ.
Фудан их сургууль нь Хятадын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг бөгөөд Европын холбоон дахь анхны салбар сургууль нь Будапештад 2024 он гэхэд баригдаж дуусахаар төлөвлөгдсөн байсан юм.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(102.89.2.45) 2022-03-23 02:12БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах