ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан БНХАУ-ын иргэн коронавирусийн халдваргүй болохыг тогтоожээ

Twitter Print
2020 оны 01-р сар 24-нд 19:15 цагт
Мэдээний зураг,

ХӨСҮТ-д тусгаарлаад байсан, БНХАУ-аас ирсэн эмэгтэйн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусийн халдвар биш, томуугийн А хүрээний вирус илэрснийг ЭМЯ-наас мэдээллээ.

 

Нэгдүгээр сарын 23-н буюу өчигдрийн 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигч/БНХАУ-ын иргэн 23 настай эмэгтэй/-ийг ХӨСҮТ-д түр тусгаарлаад байсан юм.

Тэр эмэгтэйд халуурсан болон ханиалгасан шинж тэмдэг илрээгүй ч БНХАУ-д байхдаа коронавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэдэд хэлмэрч хийж явсан тул өөрийн хүсэлтээр шинжилгээ хийлгэсэн гэдийг ЭМЯ-наас мэдээлж байв.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.