“Сан Антонио”-д ганцхан хожил хэрэгтэй

Twitter Print
2014 оны 06-р сар 13-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн финалын цуврал дөрөв дэх тоглолт өнөөдөр боллоо. Майами хотод болсон энэ удаагийн тулаанд зочин баг 107:86-гаар хожиж 3-1-ээр тэргүүлж эхэллээ. Энэ өдөр “Сан Антонио Сперс”-ын амьд домог, ирээдүйн алдрын танхимын гишүүн Тим Данкан плей-оффт 216 дахь дабл-даблиа хийж бүх цаг үеийн нэгд бичигдэх болсон. Түүний өмнө ганцхан М.Жонсон байсан юм.

Талбайн эздээс Л.Жеймс 28 оноо, 8 самбар, К.Бош 12 оноо, Ж.Жонс 11 оноо, Д.Уэйд 10 оноо авсан бол “Сперс”-ын К.Леонард 20 оноо, 14 самбар, Т.Паркер 19 оноо, П.Миллс 14 оноо, Т.Данкан 10 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч хүчтэй өрсөлдөгчөө хожсон аж.

Аваргын төлөөх цуврал тав дахь тоглолт ирэх даваа гарагийн өглөө Техас мужийн Сан Антонио хотод болно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.