Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны зургаадугаар сарын 9-нд болно

Twitter Print
2021 оны 01-р сар 20-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" тогтоолын төслийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 01 сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 06 дугаар сарын 09-н байхаар тусгажээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Тогтоолын төслийн эцсийн найруулгыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 63,1 хувийн саналаар төслийг баталлаа. Мөн сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг гишүүд дэмжив. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.