Үхрийн жигнэсэн мах буюу тушёнк хийх арга

Twitter Print
2020 оны 11-р сар 24-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Өвлийн идэшээ бэлдэхдээ үхрийн жигнэсэн мах хийж хадгалаарай. Энэ нь өвөлдөө идэхэд шим тэжээл сайтай төдийгүй таны ажлыг хөнгөвчлөх болно. Ингээд та бүхэндээ үхрийн жигнэсэн мах бэлтгэх аргыг танилцуулж байна.

Орц:

  • Үхрийн мах – 1кг 500 гр

  • Ургамлын тос – 100 гр

  • Нунтаг хар перец – 1 хоолны халбага

  • Давс – 1 хоолны халбага

  • Сармис

  • Сонгино

  • Лаврын навч

  • Хар үрлэн перец

Бэлтгэх арга:

  • Махаа өөрсдийн хэрэглэх хэмжээгээрээ хэрчиж,/би гулъяашны мах шиг дөрвөлжин хэрчлээ/ дээр нь ургамлын тос, нунтаг хар перец, давс хийж базна.

  • Дараа нь шилээ ариутгаж цэвэрлээрэй.

  • Цэвэрлэсэн шилэндээ амталсан мах, арилгаж хэрчсэн сармис, сонгино, лаврын навч, хар үрлэн перец гэсэн дарааллаар шилэндээ зай гаргалгүй сайн чихэж дүүргэнэ.

  • Ингээд савласан махаа мөнгөлөг цаасаар таглаад 1 цаг орчим амраана.

  • Тогоондоо алчуур дэвшиж, дээр нь шилтэй махаа хийж, хажуугаар нь шилний хоолой хүртэл халуун ус хийнэ.

  • Зөөлөн галаар 3 цаг чанаж жигнэхэд, ус ширгэж дуусахгүй яг таарна.

  • Хөрсний дараа мөнгөлөг цаасаа авч цэвэр тагаар таглаад, хөргөгчиндөө хадгалаарай.

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.