Үргэлж идэх муухай

Twitter Print
2020 оны 08-р сар 09-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Саяхан би Хэрлэн гол руугаа давхиж очлоо.Өглөөгүүр очиход хүн амьтан ч алга. Хэрлэн гол намуухан урсаж би ч зүлгэн дээрээ сууж голын урсгалын харж өөрийн дотоод сэтгэлийг шинжлээ. Наранд нуруугаа ээж, голын эргээр хөл нүцгэн нилээд алхлаа. Сайхан байна.

Үд өнгөрөхийн алдад машинтай хүмүүс хэд хэдээрээ голын эрэг дээр ирж зогслоо.Тэр хүмүүс юуны түрүүнд байгалийг сайхныг үзэж усанд орж алжаалаа тайлах байх гэж бодтол юу юугүй майхнаа босгоод гурван том чулуун дээр тогоо тавьж хоол хийгээд эхэллээ. Хиам загасаа гаргаад, ногоо салатаа тавиад учиргүй их идээд гарлаа. Хүн бүрийн ам хөдлөөд учиргүй их идэх аж. Хуурай хүнс гаргаад талх боовоо идээд баахан ундаа колагаа уух аж.

Зарим нь өнөөх шилтэй цэнхэрээ гаргаад найрлаад эхлэх аж. Дараа нь тэдний явсны дараа голын эрэг дээр энд тэндгүй хаясан хоосон шил, хог үлдэх аж. Ер нь автобусаар явж байхад, галт тэргээр явж байхад монголчууд маань үргэлж ам нь хөдлөөстэй, ямар нэг юм идэж байгаа нь харагдах юм.Нийслэл хотоос энүүхэн Багануур явахад автобус дотор хүмүүс ямар нэг юм идэх аж. Ганц, хоёр цаг юм идэхгүй байж болохгүй юм байх даа. Би хэдэн жилийн өмнө Хонгконг, Макаогоор хувиараа аялж үзсэн юм. Тэнд ямар цэвэрхэн байдаг гээч.

Далайн эрэг дээр, автобус, галт тэргэн дотор, усан онгоцон дотор хэн ч юм иддэггүй юм, хог тарьдагүй юм.Бүр чанга ярьдаггүй гээч.Монголчууд минь, олон нийтийн тээврийн хэрэгслэл дотор, олон нийтийн газар, сайхан байгальтай газар үргэлж идэх муухай шүү. Гэртээ юм уу, зоогийн газар идэж байгаач. Монголчууд бид хэзээ ч өлсөж байгаагүй ард түмэн шүү...

Д.Сүхбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.