
Дэлхийн аваргын өмнө С.Фабрегас багаа солилоо. Каталоны “Барселона”-д тоглож байсан тэрээр Английн “Челси”-тэй гэрээ байгуулжээ. Өмнө нь Будант альбионы “Арсенал”-д олон жил хүчин зүтгэсэн тэрээр 2011 онд эх орондоо ирээд байсан. Харин Ж.Моуриньо С.Фабрегасыг ятгаж Англид ирүүлсэн аж. Сеск энэ тухай хэлэхдээ “Би Испанид гайхалтай гурван жилийг үдсэн. Барселонад миний бага насны сайхан дурсамжууд байдаг. Гэвч “Челси”-д тоглох нь нэр төрийн хэрэг. Энэ сонголтондоо би харамсахгүй гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Өдгөө 27 настай Сеск 1997 онд “Барселона” клубын хүүхдийн академид элсэн оржээ. Каталонд 2003 он хүртэл тоглож байгаад “Арсеанал”-д ирсэн. Их буучдын бүрэлдэхүүнд багтаж 2004 оны премьер лигийн аварга, 2006 оны “Аваргуудын лиг”-ийн финалд шалгарсан. Гэвч Парис хотод болсон шигшээд төрөлх “Барселона”-д 2:1-ээр хожигдсон түүхтэй.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505