
Туркийн Элязы мужийн Сивридже хотын ойролцоо өнгөрсөн баасан гарагт 6.8 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 36 хүн амь үрэгджээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы мэдээлсэнээр газар хөдлөлтийн улмаас 1607 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсанаас 1503 нь эмнэлгээс гарсан байна. Түүнчлэн аврагчид газар хөдлөлтийн улмаас нурсан байшин барилгын нурангин доороос 45 хүнийг эсэн мэнд гаргаж авч чаджээ. Түүний хэлж байгаагаар газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг үнэлэх ажил үргэлжилсээр байгаа ба засгийн газрын зүгээс чадах бүхнээ хийж байгаа аж.
Газар хөдлөлтөд өртсөн мужуудад Туркийн засгийн газрын 3 сайд, парламентын гишүүд болон аврах албаны 3699 албан хаагч ажиллаж байна.
Түүнчлэн газар хөдлөлтийн голомтын бүс болох Элязы мужид 76 барилга нурж, 645 барилгад ноцтой эвдрэл гэмтэл гарсан байна.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.