Дуучин A Cool, жүжигчин Ш.Жавхаа, мисс Б.Ану нартай хамт аялах уу

Twitter Print
2014 оны 06-р сар 13-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

“Хөх цэрэг” үндэсний хэмжээний аялал 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

Энэ жилийн аялал нь “Нууц товчооны жимээр” уриан дор Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийн түүхийн дурсгалт газруудаар  энэ сарын  27-оос ирэх сарын 06-ны хооронд 1600 км  газар аялахаар болсон аж.
Эх орныхоо түүхэн дурсгалт, үзэсгэлэнт  газрууд, монгол зан заншилтайгаа танилцах, эх оронч сэтгэлгээтэй иргэдийг бэлтгэх зорилготой тус аялалд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, оюутан залуус нэгдэх боломжтой юм байна. Түүнчлэн аяллын багийн бүрэлдэхүүнд түүхч, тайлбарлагчид, эмч, цагдаа, олон улсын болон үндэсний сургагч багш нар, УИХ –ын гишүүн С.Ганбаатар, Лектор төвийн Ц.Баатархүү, С.Зоригтбаатар, дуучин A Cool, Маск продакшны жүжигчин Ш.Жавхлан, мисс Б.Ану нар хамт аялах аж.

"Хөх цэрэг” аяллыг Монголын лектор төв, Хөх цэрэг клуб зохион байгуулдаг бөгөөд энэ жилийнхийг  ССАЖ-ын яам дэмжин, Батлан хамгаалах яам,  Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цагдаагийн газар, Яаралтай түргэн тусламж 103, Мiss Mongolia association, “Амжилтын төлөө хамтдаа” зэрэг ТББ-ууд хамтран ажиллахаар болжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.