Хөлний үенд ихэвчлэн 3 өвчлөл хамгийн их тохиолддог

Twitter Print
2020 оны 08-р сар 16-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Тулай өвчин

Хөлийн эрхийн хуруунд шээсний хүчлийн давс хуримтлагддаг бодисын солилцооны эмгэгмйг тулай гэнэ. Шээсний хүчил нь бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн ба цусаар дамжин бөөрөөр шээстэй ялгардаг.

Гэвч амьтны уургыг хэт их хэмжээгээр хэрэглэхэд нь бие махбодийн бодисын солилцоог алдагдуулж, шээсний хүчил үүсгэдэг. Шээсний хүчлийн давс хөлний эрхий хурууны үенд хуримтлагдан, талстжин, үрэвсэл үүсгэн, хүчтэй өвдөлтийг үүсгэнэ.Тулай өвчнөөр 1000 хүний гурав нь өвчилдөг бөгөөд эрчүүд ихэнхдээ байдаг.

Остеоартрит

Хөлний хурууны үений мөгөөрсөн эд нь тэжээлийн дутагдалд орж, мөгөөрсний эрүүл бүтэц алдагдаж, яс, мөгөөрсний гадаргуу хэлбэрээ алдан барзайж, эвдэрч, зах ирмэгээр нь ясан ургацгууд ургахыг хэлж байгаа юм.

Энэ үед үений зай нарийсч, үений хөдөлгөөн хязгаарлагдах өвчнийг остеоартрит гэнэ. Энэ өвчин нь ихэвчлэн байнга хатуу ултай гутал өмсөх, бариу гутал өмсөх, хөлөндөө байнга ачаалал өгөх, таргалалт зэрэг нь үүсэх шалтгаан болдог байна.

Ревматойд артрит

Хөлний хурууны үений завсарт мөгөөрсөн эд болон холбогч эд болон үений эргэн тойрныг хамарсан үрэвслийг үүсгэдэг шалтгаан тодорхойгүй үений үрэвсэлт эмгэгийг ревматойд артрит гэнэ.

Эмчилгээ:

Эдгээр өвчлөл өөр өөрийн гэсэн онцлог эмчилгээтэй байдаг Энэ өвчлөлийн үед нийтлэг хэрэглэж болох үрэвслийн эсрэг хүчтэй үйлдэлтэй, өвдөлт намдаах үйлдэлтэй румалай эмийг 1ш өдөрт 2 удаа тосыг өдөрт 3 удаа үендээ түрхэж хэрэглэнэ.

Эх сурвалж: Himalaya doctor

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.