Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирусын эсрэг бие илрүүлэх оношлуур гаргажээ

Twitter Print
2020 оны 08-р сар 03-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авчээ. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээжээ.

Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх УхаанТехнологийн Сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна.

Уг оношлуур нь хүний цус, сийвэнд SARS-CoV2 вирусын халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх бөгөөд дараах давуу талтай гэсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.