Цахиур

Twitter Print
2020 оны 08-р сар 10-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Цахиур чулууг эртний хүмүүс гал асаахад хэрэглэж хоолоо болгохоос гадна араатан амьтнаас хамгаалахад ашиглаж , дундад зуунд цахиураар гал авалцаж бууддаг цахиуран буу хэрэглэж байсан ба дэлхийн 2-р дайны үед Оросын цэргүүд шүдэнз нь бороонд нороод асахгүй болдог тул цахиур чулуугаар тамхиа асаадаг байв. Нэг үгээр хэлбэл хүн төрөлхтөн цахиурыг байнга хэрэглэж иржээ. Цахиур нь хуурай газрын 75%-д байдаг тархалтаараа хүчилтөрөгчийн дараа ордог хамгийн их тархсан химийн элемент.

Бид харин цахиурын тухай юу мэдэх вэ? Цахиур чулуугаар гал асаадаг байсан гэдгээр л хязгаарлагддаг бололтой. Бүх гал асаагчид цахиур байдаг, бүх хагас дамжуулагчид цахиур байдаг, нарны энергийг цахилгаан болгоход цахиур оролцдог гээд маш өргөн хүрээнд хэрэглэдэг юм байна.

Цахиур(Silicium)-г судлаачид органик биш бодисуудын хаан гэж үздэг. Цахиур нь хүний организмд бусад микроэлементүүдийг эсэд тогтоон барих үүрэг гүйцэтгэдэг, барилгад цемент бүх деталиудыг барьж байдаг шиг. Цахиур дутагдахад микроэлемент дутагдаж организмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг ба коллагенийг бий болгож чадахгүй. Цахиур дутагдахад цус багадаж, үс унаж, хуурайшиж, хумс хугарамтгай болж. арьс үрэвсэж, архаг ядаргаатай, тайван биш уур уцаартай болж, хараа муудаж, шарх эдгэрэхгүй болж, лейкоцит багасаж, амархан өвчилдөг болж, ямар нэг үрэвсэл байвал эдгэрэхгүй болдог. Үүнээс гадна даралт ихсэж, зүрхний хэм алдагдаж, зүрхээр өвдөж, шигдээс, цус харвах, үе мөчний өвчин, ходоодны шархлаа зэрэг олон өвчний суурь тавигддаг.

Цахиур нь судсанд уян хатан байдал бий болгодог ба цахиур дутагдахад кальци их болж судсыг хатууруулдаг. Тархинаас өгдөг судсыг агшиж тэлэх командыг цахиур хүлээн авч эсэд дамжуулдаг байна. Цахиур нь бамбай булчирхай, лимфийн зангилаа, өнчин тархи, бөөрий дээд булчирхай, холбогч эд, коллагенд их хэмжээтэй байдаг.

1912 онд Германы эрдэмтэн Quin судасны хатууралтай хүмүүсийн цахиур багассан байдгийг ажиглажээ. 1950 онд Францын эрдэмтэн Lepger, Lejagar нар үүнийг бас дахин баталсан байна. Цахиургүй организмд коллагений синтез явагдахгүй , холбогч эд үүсэхгүй болж судас, булчингийн уян хатан байдал алдагддаг. Үүнээс гадна судасны хавхлагууд ажиллагаагүй болж судсанд цүлхэн( аневризм) бий болдог. Цахиургүй үед судасны хана хагарамтгай болдог. Организмд цахиур их болоход судасны уян хатан байдал сэргэж хатуурал нь багасдаг байна. Цахиургүй үед зүрх судасны өвчнөөр өвддөг ба шамбарамтай болдог. Ихэнх хүмүүс цахиур, борын дутагдалтай байдаг. Бор нь нарны нөлөөгөөр Д-витамин организмд үүсэхэд оролцдог.

Польшийн Станислав Шчепаниак гэдэг химийн эрдэмтэн гол судсанд нь цүлхэн үүсэж,тэнд нь бага зэрэг цууралт бий болж , эмч нар таны гол судсыг 2 хөлрүү явдаг судасны хамт солихоос өөр эмчилгээ байхгүй мэс засал 6 цаг гаруй үргэлжилнэ гэсэн гэнэ. Мэс заслын товоо тогтоогоод хүлээж байх хоорондоо үсээ шинжилгээнд өгч микроэлемемтээ үзүүлсэн чинь цахиур , бор маш бага болсон байжээ. Тэгэхээр нь мэс заслаа түр хойшлуулж цахиур ,бор болон микроэементээр эмчилж эхэлсэн ба бие нь зугуухан сайжирч мэс заслаас бүрмөсөн татгалзсан байна. Түүнээс гадна энэ эрдэмтэн Польшид анх удаа цахиурыг цэврээр нь ялган авч өөртөө шинэ патент нэмжээ. ( энэ эрдэмтэн 160 патент эзэмшдэг ба хлорыг алтны нано хэсэгтэй хольж хавдрын эм гарган авсан ба туршилтын үр дүн маш сайн байгаа гэж байсан)

Цахиурыг хавдрын эс өөртөө маш их татдаг тиймээс цахиур дутагдаж байвал хавдар гэж 90% хэлж болно гэнэ. Мөн паразитууд бас цахиурыг өөртөө их татдаг. Хавдрын эс, шимэгчид эсээ залуу байлгахыг хичээдэг тиймээс цахиурыг өөртөө их татдаг гэнэ. Цахиургүй үед яс бороолохгүй, шарх эдгэрэхгүй байдаг .

Оросын хөдөө тосгонд худаг ухаад цахиуртай чулуугаар ханыг нь доторлодог байжээ. Дэлхийн 2-р дайны дараа яр, шарханд бариулсан ядаргааны туйл болсон тамир тэнхээ муутай цэргүүд тосгонд гэртээ ирэхэд нь тэднийг худгийн усаа уулгаж, худгийн усандаа оруулж, худгийн усаараа яр, шарханд нь жин тавьж эмчилж эдгэрүүлдэг байжээ. Энэ үед орос оронд эмийн үйлдвэр хөгжөөгүй байж. Худгийн усаараа хоолойгоо зайлж, хоолойн өвчнөө эдгээдэг байж. Өвлийн ханиаднаас сэргийлж бас худгийн усаа уухаас гадна, нус гоожиж байгаа хүүхдүүдээ хамрыг нь зайлуулдаг байж. Шимэгчдийг зайлуулахын тулд бас л энэ усаа уудаг байжээ. Хуруу гараа зүсээд цахиур чулуу тавьж цус тогтоодог байв. Үүнээс гадна цахиуртай ус нь организмаас азотын нэгдлүүд, хорт бодисууд, хүнд металлын нэгдлүүдийг зайлуулж хавдраас хамгаалдаг . Цахиуртай ус организмын фермент, аминхүчил, гормоны ялгаралтыг нэмэгдүүлж организмын өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх явцыг идэвхжүүлдэг байна.

Цахиуртай ус нь ходоод гэдэсний өвчинд сайнаар нөлөөлж, чихрийн шижингийн үед цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг. Үүнээс гадна элэг, бөөрийг тэтгэж үйл ажиллагааг нь сэргээдэг байна. Бэлгийн сулралыг эмчлэхээс гадна үргүй эмэгтэйчүүдэд бас сайнаар нөлөөлдөг. Үүнээс гадна гадуур хэрэглэхэд арьсны үрчлээг багасгаж арьсыг залуужуулж, үсний ургалтыг нэмэгдүүлдэг байна. Түүнээс гадна бөөр, шээсний замд чулуу үүсэхээс сэргийлдэг ба бий болсон чулууг зайлуулдаг байна. Ийм үед өдөрт 1.5-2 литр цахиуртай ус уух хэрэгтэй.

Цахиур чулуу Орост хар саарал өнгөтэй голдуу байдаг боловч маш олон янзын өнгөтэй байдаг байна.

Цахиуртай ус бэлтгэхэд 40-50 гр цахиур чулууг 3 литр хүйтэн крантны усанд хийж 4-5 хоног байлгаад ууна.Уухдаа буцалгаж уухаас гадна цай, кофе, шөлтэй хоолоо уг усаараа хийж болдог. Усаа ууж дуусаад чулуугаа сайн угааж зайлаад дахин усаа тавина. Цахиуртай чулуу нь усыг амьд ус ( структурная вода) болгож хүний организмд өвчин үүсгэдэг бичил биет болох бактери, вирус, паразит, эгэл биетүүдийг өөртөө нэгтгэж организмаас авч гарч цэвэрлэгээ хийдэг байна. Гэхдээ бидэнд ашигтай бактери болох сүүн хүчлийн бактерийг хэвээр нь үлдээдэг.

Цахиур нь хүний дархлааны тогтолцоог сайжруулж, хөгшрөлийг удаашруулдаг болохыг эрдэмтэд нотолсон байна. Шүд үс, хумс, шөрмөс, мөгөөрс, ясыг минералаа алдаж хэврэгшихээс хамгаалдаг байна.

Үе мөчний өвчтэй үед цахиур нь үе мөчний өвчний нэг шалтгаан болдог стрептoкок болон бусад бактерийг биеэс зайлуулж, үе мөчинд хуралддаг янз бүрийн давсыг үе мөчөөс цэвэрлэж, коллагеныг бэхжүүлдэг. Өсгийд яс ургахад өсгийгөө алимны цуугаар арчаад, цахиуртай чулуугаа халааж алчуураар бүтээгээд дээр нь зогсож өсгийгөө жигнэхэд өвдөлт нь намдаж өвчин дахиагүй гэсэн байна.

Цахиур нь гэдсэнд цахилгаан цэнэгтэй коллоид уусмал үүсгэж энэ нь бактери, вирус , мөөгөнцөр, болон шимэгчдийг өөртөө татаж биес гадагшлуулж өвчин үүсэх магадлалыг багасгадаг байна. Цахиур нь ихэнх ногоон өнгийн хүнсний ногоо болон сонгино, яншуй мэтийн амтлагч ногоо самар , буурцагт ургамалд байдаг. Цус харвалт ,зүрхний шигдээс, чихрийн өвчин, хавдар зэрэг өвчний үед цахиур организмд маш бага болсон байдаг. Тиймээс бид цахиурыг дахин өөртөө нээж эрүүл мэнддээ ашиглаж сурвал  өвчнөөс урьдчилан сэргийлж болох юм байна.

    

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.