
2023 оны 1-р сарын 22-ноос эхлэн Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудал хүртэл IST (хурдны галт тэрэг) болон хотын метроны шугамууд нээгджээ.
Энэ тухай Турк улсын Зам тээвэр, дэд бүтцийн яамнаас мэдээлэл хийжээ. Үүнд: Нисэх онгоцны буудлаас, Таксимын талбай хүртэл автобусаар замын түгжрэлгүй зорчиход 90 минут орчим хугацааг зарцуулдаг байсан бол зарим тохиолдолд буюу замын түгжрэлтэй үед 2 цаг хүртэлх хугацааг ч зарцуулах нь түгээмэл байдаг байсан юм. Тус метроны төсөл нь ашиглалтад орсноор аялагчдад богино хугацаанд хот руу хүрэх боломж нь ийнхүү бүрдэж байна.
Зам тээвэр, дэд бүтцийн сайд Адил Караисмайлоглу олон нийтийн сүлжээндээ нийтэлсний дагуу бол нисэх онгоцны буудал хүртэлх зогсоолын төлөвлөгөөнд уг метроны шугам нь есөн буудлаас бүрдэх юм. Нисэх онгоцны буудал хүртэлх чиглэлд эхлэлээс нь жагсаавал - Гайреттепе, Кагытхане, Хасдал, Кемербургаз, Гөктүрк, Ихсание, Терминал 2, Стамбул Хавалиманы, Карго Терминал гэсэн буудлын дарааллаар үйлчлэх бол нийт замын урт нь 37.5 км байна.
Турк улсын хамгийн хурдан галт тэрэгнүүд нь тус метроны шугамаар 120 км/цагийн хурдтайгаар зорчих ба нисэх онгоцны буудлаас Кагытхан руу явах хугацаа нь 24 минут, Гөктүрк хүртэл 12 минут тус тус зарцуулах боломжтой болжээ. Кагитанаас та тус хотын аялал жуулчлалын хамгийн ойр бүсүүд рүү очих болно. Харин Таксимын талбай руу метрогоор 20 минут л явах юм.
Эх сурвалж: TRTHABER.com
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.