Хооллолтоор хүүхдийн хүйсийг төлөвлөх нь

Twitter Print
2021 оны 05-р сар 23-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд бүхэн хүйс харгалзахгүй гэр бүлд аз жаргал авчирдаг. Гэхдээ олон хүүтэй айл охиныг, охинтой нь хүүг гэх мэтчилэн хүйс төлөвлөх хүсэл бас нууцхан бий гэдэгтэй санал нийлэх биз ээ.

Хүйсийн төлөвлөлт хийхэд хүнсний бүтээгдэхүүний нөлөөллийн тухай олон тооны жор дэглэмүүдээс эрдэмтэд судалгаа хийсээр иржээ. Доорх зөвлөсөн жорын дагуу жирэмслэхээс 2-3 сарын өмнөөс хооллохыг зөвлөсөн байна.

ХҮҮ ТӨРҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БОЛ

Бүх төрлийн мах, хиам, загас талх, будааны төрлийн хоол, хүнсний ногоо, гадил, тоор, жүрж хатаасан чангаанз, нэрс зэрэг жимсээр хооллох нь тухайн хүнсэнд уураг, калий, натри ихээр агуулдаг хүнс хэрэглэх.

Уух ундааны төрлөөс цай, кофе, жимсний шүүс, минералтай зүйлсийг зөвлөдөг байна.

Харин татгалзах хүнсний зүйлд сүү сүүн бүтээгдэхүүн, кальци ихээр агуулсан цэвэр ус, сүү өндөг агуулсан чихэрлэг бүтээгдэхүүн, ногоон салат байцаа, самар, какао, сүүн шоколад зэрэг багтдаг ажээ.

ОХИНТОЙ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БОЛ

Бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, бүх төрлийн жимс жимсгэнэ хэрэглэх нь голдуу кальци магни илүүтэй агуулдаг тул нөлөөтэй хэмээн үздэг байна.

Махны төрлөөс бага зэргийг өндөг, бүх төрлийн будаа, хөөлгөлт багатай гурилан бүтээгдэхүүн, ногооноос хаш, улаан манжин, лууван, өргөст хэмх, улаан лооль зэргийг ихээр агуулсан хүнс хэрэглэж, зөгий балтай сүү, шоколад зэргийг зөвлөдөг байна.

Татгалзах хүнсний төрөлд хиам, утлагатай хоол хүнс, бяслаг, зайрмаг, шарсан төмс, хийжүүлсэн ундаа, хөөлгөсөн хүнс зэргийг нэрлэжээ.

Эх сурвалж: АУ-ны Доктор Г.Баясгалан Амаржихуйн гайхамшиг гэр бүлийн лавлах ном

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.