Сурагчид есдүгээр сард гурван өдөр ТАНХИМД, хоёр өдөр ТЕЛЕ хичээл үзнэ

Twitter Print
2020 оны 07-р сар 29-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Энэ дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14, Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.

Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Коронавирусийн халдвараас сэргийлэх онцгой үе тул эцэг эх, асран хамгаалагч нар хамтарч ажиллах хэрэгтэй болж байна. Бүх шатанд танхимаар хичээллэх бол хүүхдийн тоо 20 байхаар тооцсон. 3-4 настнуудын 60 хувь нь цэцэрлэгт хамрагдана. Сургуулийн өмнөх нас учир таван настай хүүхдийг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл явагдана. Их, дээд сургуулиудыг лекцийн хичээл телевизээр, дадлагын ажил, семинар, лабораторийн хичээл танхимаар явагдана.

Анги танхимын ариутгал цэвэрлэгээг ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ. Энэ нь энгийн үеийн цэвэрлэгээнээс өөр юм. Хүүхэд хоорондын зай барих, хүүхдийн гарыг хоёр цаг тутам угаалгах, ангид хепа шүүлтүүр тавих зэрэг шаардлага тавигдаж байгаа. Танхимд судлах хичээлийн тоог багасгана. 1-12 дугаар ангид монгол хэл, математикийг танхимд, дунд ангид байгалийн ухааны хичээлийг, ахлах ангид лабораторийн хичээл танхимаар үзэх чиглэл бодлого барьж байна. Ийм байдлаар нэг сар болон сар гаруйн хугацаанд явах юм" хэмээн мэдээллээ. 

Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов. 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • matilda

      (197.234.221.42) 2019-11-20 16:10
      • 0
      • 0

      Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37

      Хариулах