Харваачдад олгох бай шагналын хэмжээ нэмэгдлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 15-нд 20:54 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай, шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилж, “Жишиг хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг нэг дахин нэмэгдүүлж, байрны тоог 2-оор нэмэгдүүлж, 5 байранд шагнал олгохоор өөрчлөлт орууллаа.

Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25.0 /хорин таван сая/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.