Мазаалай баавгайг хамгаалах хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно

Twitter Print
2014 оны 06-р сар 16-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Энэ жил “Цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг БОНХЯ, НҮБ-ын Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “ЦӨЛЖИЛТ БА МАЗААЛАЙ” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. НҮБ-аас 1994 онд жил бүрийн 06 дугаар сарын 17-ны өдрийг “Цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан байдаг. Монгол Улс цөлжилттэй тэмцэх өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрөөр “Мазаалай баавгай хамгаалах хөтөлбөр”-ийн төслийг боловсронгуй болгох, санал авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах тул сонирхогч талуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэлэлцүүлэг НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд 2014 оны 06 дугаар сарын 17-ны 10:00 цагаас эхлэнэ.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

Хэлэлцэх асуудал

 

Хугацаа

Хариуцах эзэн

Хэлэлцүүлгийн нээлт

10:00 – 10:10

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн  дарга Ж.Батболд
Мазаалай баавгайн ангилал зүйн асуудалд

10:10 – 10:20

ШУА, Биологийн хүрээлэн Т.Одбаяр
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт ба Алтайн өвөр говийн баянбүрдүүдийг нөхөн сэргээх боломж

10:20 – 10:30

БОНХЯ, Хөрс цөлжилттэй тэмцэх үндэсний хороо Д.Баярбат, А.Хауленбек
Мазаалай хамгаалах хөтөлбөрийн төслийн танилцуулга

10:30 – 10:40

БОНХЯ-ны ахлах мэргэжилтэн Ё.Онон
Хуралдаанд оролцогсод ажлын хэсгээр ажиллах 

10:40 – 11:40

БОНХЯ-ны мэргэжилтэн А.Баясгалан
Ажлын хэсгүүдийн танилцуулга

11:40 – 12:10

Ажлын хэсгийн ахлагч нар
Дүгнэлт 

12:10 – 12:20

Мазаалай сангийн тэргүүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.