Кевин Де Бройне Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны оны шилдэг тоглогчийн шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ

Twitter Print
2021 оны 06-р сар 07-нд 15:47 цагт
Мэдээний зураг,

Английн Мэргэжлийн Хөл бөмбөгчдийн Холбоо оны шилдэг тоглогчдийг шалгарууллаа. Тэгвэл Манчестер Сити клубын Кевин Де Бройне оны шилдэг эрэгтэй тоглогч, Фил Фоден оны шилдэг залуу тоглогч болжээ.

Манчестер Сити клубын хагас хамгаалагч Кевин де Бройне Мэргэжлийн Хөл бөмбөгчдийн Холбооны шилдэг эрэгтэй тоглогчийн шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ. Харин түүний багийн анд Фил Фоден оны шилдэг залуу тоглогчийн шагналын эзэн болжээ. Хоёр тоглогч хоёулаа Сити клубд 4 жилийн хугацаанд Премьер лигийн гурван түрүү болон Карабао цомд мөн адил гурав түрүүлжээ.

Өдгөө 29 настай Де Бройне хоёр жил дараалан энэ шагналыг хүртсэнээр дараалан түрүүлсэн Криштиану Роналдугаас хойших анхны тоглогч болжээ. Де Бройне хэлэхдээ "Хүн бүхэн багаараа авч болох бүх цомыг авахыг хүсдэг байх. Энэ шагнал хувь тоглогчийн хувьд хамгийн чухал нь байх болов уу гэж бодож байна.

Өрсөлдөгчдөөсөө, бүх тоглолтод өрсөлддөг тоглогчдоос санал авах нь маш их зүйлийг бодогдуулдаг. Надад энэ хүндтэй зүйл байгаа учраас дараа нь хүүхдүүддээ үзүүлээд аав нь залуудаа ийм зүйл хийж байсан гэж харуулах болно. Тэрээр 5-р сарын 29-нд Челсид ялагдсан Аваргуудын лигийн финалын тоглолтын үеэр нүдэндээ бэртэл авч талбайг чөлөөлөх хүртлээ багтаа өөрийн тусыг 100% хүргэсэн билээ.

Үүний дараа тэрээр нүүрэндээ бага зэргийн хагалгаанд орж Евро-2020 тэмцээний хүрээнд Бельгийн шигшээ багтаа өнөөдрөөс нэгдэж байна.

Харин өдгөө 21 настай Фоден Манчестер Ситигийн төлөө бүх тэмцээнд 50 тоглолтод оролцож, 16 гоол оруулаад байна. Стокпортод төрсөн хагас хамгаалагч мөн 9-р сард Английн шигшээ багийн төлөө анхны тоглолтоо хийсэн бөгөөд менежер Гарет Саутгейтийн Евро-2020-ийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэрээр хэлэхдээ: "Өмнө нь энэ шагналыг хүртсэн тоглогчид гайхалтай хүмүүс байсан. Энэ жил маш олон залуу авьяаслаг тоглогчид байсан болохоор би үнэхээр азтай санагдаж байна. Би үнэхээр баяртай байна, энэ бол онцгой мөч.” хэмээн хэлжээ.

Харин эмэгтэй оны шилдэг тоглогчоор Челси клубийн довтлогч Фран Кирби тодорсон байна. Шагнал тус бүрийн шилдэг тоглогчдыг тодруулахын тулд Мэргэжлийн хөл бөмбөгийн холбооны гишүүд санал өгч тодруулдаг билээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.