
National Geographic сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаар дээр Power of touch буюу хүрэхийн ач холбогдлын талаар гарсан шинжлэх ухааны артиклыг уншсанаа, төрсөн бодлоо хуваалцая. Ээжийнхээ болон бусдын зөөлөн гар биед хүрэлт нь дөнгөж төрсөн нялх хүүхдийн анхны мэдрэмжүүдийн нэг. Тэгвэл хүрэлт, тэврэлт, гар барилт нь нялх хүүхэд гэлтгүй бидний эрүүл мэнд, хүн төрөлхтөнд ямар чухал болохыг эрдэмтдийн судалгаа нотолж байгааг талаар энд бичжээ.
Дээр зураг дээр Harlow хэмээх сэтгэл судлаачийн 1950 онд явуулсан алдартай туршилтын зураг (YouTube video нь байдаг юм билээ). Бяцхан сармагчингуудыг 2 "хуурамч" ээжүүд бүхий торонд тусгаарлахад хэдийгээр ямар ч бүрхүүлгүй төмөр торон "ээжээс" сүү гарч байсан нь ч илүүтэй зөөлөн бүрхүүлтэй "ээжээ" илүүд үзэж наалдаж байсан нь тав тухтай, зөөлөн зүйлийг биеэрээ мэдрэхийн асар их хэрэгцээтэй байдгийг нотолсон туршилт болжээ. Тухайн үед барууны алдарт хүүхдийн сурган хүмүүжүүлэгчид хүүхдээ битгий тэвэрч наалдаж үнсэж бай хэт эрх, сул, бие даах чадваргүй болж өснө, дээр нь ариун цэврийн талаасаа дэмий гэхчилэн зөвлөдөг байсан үе шүү дээ.
Түүнээс хойш эрдэмтдийн олон судалгаа нь тэврэлт нь тайвшрал тав тух өгөх хүрч мэдрэхийн ач тусыг харуулсахр байгаа юм. Жишээ нь лабораторийн хулгануудын биед гараар зөалөн хүрэх, тоншиход нь тэдний суралцах, стрессээ удирдахад нь тус болдог аж. Тэгвэл биеэрээ (арьсаараа) хүүхдийн арьсанд зөв хүрэхэд хүүхдийн эрүүл мэнд, жин, зүрхний цохилт, халдварыг эсэргүйцэх чадвар зэрэг нь хэмжигдэхүйц хэмжээнд сайжирдаг нь нотлогдсон. Үүний дүнд ч барууны эмнэлэгүүд хүүхдийг дөнгөж төрмөгц kangaroo care protocol буюу ээжийн нүцгэн цээжин дээр тавьдаг болсон байна. Нялх хүүхэд ээжийн нүцгэн биед наалдах, хөхний сүүгээ аль болох хурдан амлах, тогтмол хөхний сүүгээр хооллох нь тэдэнд ээжийн хамгаалалтын микроорганизмыг биедээ шингээх боломжийг олгодог. Хэрэв шинэ төрсөн эх өвчтэй хүүхдээ тэврэх боломжгүй үед аав, хайрлаж халамжилж байгаа өөр хэн нэгний халуун бие нааж хүүхдийн хэрэгцээг хангахыг хичээдэг.
Барууны заавраар бол хүүхдээ тусдаа өрөөнд тусдаа оронд унтуулах ёстой. Ээж нялх хүүхдээ дарчихна гэдэг аюулгүйн талаасаа зөвлөдөг хэрэг л дээ. Шинэхэн нярайн хувьд ээж нь халуун биедээ наагаад унтах шиг сайхан зүйлгүй, дээр нь шөнө уйлах тоолонд нь шинэ төрсөн ээж орноосоо босч очно тийм ч амар биш шүү дээ. Даарсан, өлссөнийг хажуудаа шууд мэдрээд, ам уруу хөхөө хийгээд унтаад өгнө. Эсвэл сайндаа сууж байгаад бүүвэйлчихнэ. Элгэндээ нааж өсгөнө гэдэг тэр бөлгөө.
Д.Баяраа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.