
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны нэгэн гайхалтай улирал өнөөдөр хаалтаа хийлээ. Аваргын төлөө шалгарсан “Сан Антонио Сперс”-“Майами Хит” гэсэн хоёр супер баг сагсан бөмбөг сонирхогчдыг уйдаасангүй.
Цуврал таван тоглолт хийхэд “Сан Антонио” өрсөлдөгчөө 110:95, 111:92, 107:86, 104:87-гоор хожсон бол 98:96-гаар ганцхан удаа хожигдсон юм. Нийт тоглолтын турш “Сперс” +70 оноо авсан нь “Майами”-гийн хамгаалалт ямар сул байгааг харуулж байна. Мөн Тими, Ману, Паркер, К.Леонард, Д.Грин нарын ур чадвар Э.Спэльосрагийн шавт нарт багагүй төвөг удсан.
Өнөөдөр “Сан Антонио”-гоос К.Леонард 22 оноо, 10 самбар, М.Жинобили 19 оноо, П.Миллс 17 оноо, Т.Паркер 16 оноо, Т.Данкан 14 оноо авсан бол “Майами”-гаас Л.Жеймс 31 оноо, 10 самбар, К.Бош 13 оноо, Д.Уэйд 11 оноогоор багийн нөхдөө тэргүүлсэн ч “Дөлнүүд”-ийн сэлгээ үнэхээр хангалтайгүй байлаа.
Энэ улиралд Т.Даккан олон рекорд шинэчлэн тогтоосон. Үүнээс онцлох нь плей-оффт хамгийн олон дабль-дабль хийсэн, хамгийн их блок шотт хийсэн, мөн плей-оффт хамгийн олон минут тоглосон тамирчнаар тодорсон байна.
“Сан Антонио Сперс”-ын аварга авсан бас нэг нууц нь сэлгээний тоглогчид байлаа. М.Жинбоили, П.Миллс, Т.Сплиттер, М.Белинели, М.Боннер гэсэн мэргэн буучдыг “Майами” цувралын туршид зогсоож чадсангүй.
“Сан Антонио Сперс” NBA-д тав дахь удаагаа түрүүлсэн нь энэ юм. Үүнээс өмнө 1999 онд “Нью Йорк Никс”-ыг 4:1, 2003 онд “Нью Жерси Нэтс”-ыг 4:2, 2005 онд “Детройт Пистонс”-ыг 4:3, “Клевлэнд Кавалейрс”-ыг 4:0-ээр хожсон бол өнгөрсөн жил ганцхан удаа дэд байр эзэлсэн аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505