Ордны зурлага - Арслан

Энэ долоо хоногт

04.7 - 04.14

Долоо хоногийн эхээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд таагүй. Шартах хордлого авах зэрэг магадлал өндөр байгаа тул анхаар. Хувь заяаны гэнэтийн эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Эрсдэлтэй ажил болон худалдаа наймааг хийхгүй байхыг зөвлөе. Од эрхсийн таагүй байрлалын улмаас элдэв таагүй зүйлд орооцолдож болзошгүй байна. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйд хүрч хүмүүстэй муудалцаж болзошгүй Эмэгтэйчүүд шинэ танилтай болж хайр дурлалын шинэ харьцаа үүснэ. Хүүхдүүд тань танд гэнэтийн сайхан бэлэг барих нь. Аливаад тэвчээртэй хүлээцтэй байыг зөвлөе.

Энэ сард

Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж цаасан шувууны араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Гэр орны санаа зовоосон асуудал эсвэл дотны хэн нэгэнтэй холбоотой бэрхшээл үүсч магадгүй байна. Од эрхэс уран бүтээлийн ажлыг ивээж байна. Сарын дундуур хувь заяаны гэнэтийн эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Арилжааны аливаа ажиллагаа санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Ажил хэрэгтээ хөнгөмсөг хандах ба эрсдэлтэй үйлдэл хийх нь зорилгодоо хүрэхэд хүндрэл учруулна. Өрсөлдөөнт спортоор хичээллэдэг хүмүүс тэмцээнд амжилт гаргах болно. Харин сарын сүүлээр ажлын хамтрагч чинь өвдөж танд хоёр дахин их ажлын ачаалал ирэх бололтой. Хэдий та ажилдаа гаршсан байсан ч гэсэн энэ нь танд хүндээр тусах болно.

<< 2021 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр