Ордны зурлага - Хилэнц

Энэ долоо хоногт

04.7 - 04.14

Хэн нэг нь танд ямар нэгэн албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг санал болговол бүү зөвшөөр. Учир нь энэ нь таныг санхүүгийн алдагдалд оруулахыг од эрхэс сануулж байна. Бүлгээрээ хичээллэх багаар ажиллахад танд амар байх болно. Сайн муу бүх зүйлд үнэлэлт дүгнэлт хийх боломж олдоно. Учир нь танд урьд нь үүнд цаг гаргах боломж байсангүй. Долоо хоногийн сүүлээр хувь тавилангаа сөрөх, үхэл амьдралтай холбоотой зүйлд аз сорих нь их хэмжээний санхүүгийн алдагдалд хүргэх эсвэл бие болоод сэтгэл санааг тань эрс муутгах байдалд хүргэж мэднэ. Хэцүү байдлаас аврагдах ганц гарц бол бусдын алдаа дутагдлыг уучилж өршөөх, уужуу тайвнаар сэтгэх юм гэдгийг бүү март.

Энэ сард

Од эрхэс хайр дурлалын асуудлаар хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Таны ихээхэн найдлага тавьж байсан мөрөөдөл тань бүтэлгүйтэж сэтгэлээр унана. Амьдралын эрч хүч, аура буюу гэрлэн бүрхүүл, бүтээлч чадвар өсөн нэмэгдэх төлөвтэй. Шинэ ажил эхлэхээр төлөвлөхөд тохиромжтой. Энэ бүхнээс үүдээд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Ямарваа нэгэн зүйлд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах, тааламжгүй үг хэллэг хэрэглэх эсвэл болчимгүй, бодлогогүй үйлдэл хийх нь аливаа ажил үйлд амжилт гаргахад тань саад тотгор болно. Сэтгэл санаа, бие тавгүйтэх болон эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Эрүүл мэнддээ анхаар. Сарын сүүлээр ганц бие хилэнцийнхэн сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй. Хэрвээ та энэ хүнд сорилтыг найз нөхөдтэйгөө хэрүүл маргаан үүсгэлгүй даван туулж чадвал амжилтанд хүрнэ.

<< 2021 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр