Ордны зурлага - Ихэр

Энэ долоо хоногт

04.7 - 04.14

Хайр дурлалын харьцаа тань таны хэр их сэтгэл хөдлөл гаргахаас шалтгаалан өөрчлөгдөнө. Хоолны дэглэм барьж байгаагаасаа болж энерги, эрч хүчээр дутуу байгаа хүмүүс шинэхэн жимсний шүүсэн дээрээ уураглаг бүтээгдэхүүн хольж хэрэглээд үзээрэй. Таны эрч хүч тэр дороо буцан сэргэх болно. Аливаа ажлыг олуулаа хамтарч хийвэл ямар ч ажил хурдан бүтдэг. Та хэрэв үүнийг үнэн сэтгэлээсээ хүсч л байвал хайртай хүнтэйгээ тасалсан харилцаа холбоогоо буцаан сэргээж болно. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн мэдээ, дотно хүнтэйгээ муудалцах нь бүх найдвар, төлөвлөгөөнд саад хийнэ. Бүх зүйл зөв сонголт хийж, амжилттай үйлдэл гаргахаас чинь хамаарна.

Энэ сард

Хэрэв та ажлынхаа чухал асуудлуудыг шийдвэрлэж урьдын алдаагаа засаж чадвал сэтгэлийн ачааллаас ангижирч ихэнх бэрхшээлүүдээ даван туулж чадах болно. Ажил хэрэгтээ бүтээлчээр хандах өндөр мэдрэмж сэтгэл татам байдал сайхан сэтгэл тань өндөр амжилт авчирна. Од эрхэс таныг тэвчээртэй байж бодож үйлдлээ хийвэл таагүй зүйлээс төвөггүйхэн гарч чадахыг батлаж байна. Гэхдээ хайр дурлалын харилцаанд тийм ч таатай байхгүй нь. Нэр төр унаж, санхүүгийн алдагдалд орж, амжилтгүй ажил хийж, ялагдаж, хүнд өвдөж болзошгүй. Айлд зочлох гэртээ зочид урих нь таныг нэлээн сэргээх болно. Ингэснээр танай гэр бүлд байсан таагүй уур амьсгал арилах болно. Үйл явдалд дүгнэлт хийх чадвар чинь өөртөө итгэлтэй байдлаа хадгалах сайхан боломж олгоно.

<< 2021 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр