Ордны зурлага - Жинлүүр

Энэ долоо хоногт

06.01 - 06.07

Аливаа нөхцөл байдлын дотоод үйл ажиллагааг ойлгох чадвар танд бизнесийн бэрхшээлийг давах хүч чадал өгнө. Долоо хоногийн эхээр хийх бизнесийн гэрээ хэлцэл нь ашигтай боломжийн байж магадгүй. Хүүхдүүд тань хөнгөхөн ханиад шуухнаа хүрсэн ч таны ажилд нэлээдгүй саад учруулна. Хайр дурлалын хувьд одтой байгаа хэдий ч хэр урт удаан хугацааны хайр вэ гэдэг нь жинлүүрүүдээс өөрсдөөс нь шалтгаална. Хамгийн эрүүл нөхөрлөл бол ямар ч шүүмжлэл,ямар ч шийтгэлгүйгээр бие биенийхээ дотоод сэтгэлээр аялахыг зөвшөөрөх юм. Долоо хоногийн сүүлээр жинлүүрүүдэд хоёр тусдаа замын дунд сонголт хийх нь толгойны өвчин үүсэх шалтгаан болно.

 
 

Энэ сард

Аливаа нөхцөл байдлын дотоод үйл ажиллагааг ойлгох чадвар танд бизнесийн бэрхшээлийг давах хүч чадал өгнө. Сарын эхээр хийх бизнесийн гэрээ хэлцэл нь ашигтай боломжийн байж магадгүй. Хайр дурлалын хувьд одтой байгаа хэдий ч хэр урт удаан хугацааны хайр вэ гэдэг нь жинлүүрүүдээс өөрсдөөс нь шалтгаална. Настай хүмүүсийн хууч өвчин сэдрэх юмуу хоолны хордлого авах магадлал өндөр байна. Идэвх санаачилгатай байх нь хайрын романы оч үсэргэж магадгүй. Амьдралыг өөр нүдээр харж, шинэ соёл, шинэ улс оронтой танилцах хүслийг төрүүлнэ. Та магадгүй хүүхдүүдтэйгээ хаа нэг тийш салхилах цэвэр агаарт зугаалахыг хүснэ. Хэрвээ тэгвэл зургийн аппарат камераа авч яван хэдэн жилийн дараа харах тэмдэглэл үлдээгээрэй.

 
 

<< 2020 он, 06 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр