Ордны зурлага - Охин

Энэ долоо хоногт

04.7 - 04.14

Долоо хоногийн эхээр та азтай амжилттай байх магадлалтай байна. Хайрттайгаа харилцах хичээл сурлага шинэ ажил эхлэхэд таатай. Харин гэр бүлийн харьцаан дахь байдал тийм ч таатай бус байна. Эмэгтэйчүүд эр нөхөр эсвэл дотны найзаасаа бэлэг хүлээн авна. Долоо хоногийн сүүлээр од эрхэсийн таагүй байрлалын нөлөөгөөр эвгүй явдалд орооцолдож болзошгүй. Өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Гэмтэл авах эрсдэл өндөр байна. Гэр бүлийн асуудлууд танаас уян зөөлөн өгөөмөр байхыг шаардаж байна. Эмэгтэйчүүд эхлэж буулт хийх байдлыг зөөлрүүлэх талаар арга хэмжээ авах хэрэгтэй.

Энэ сард

Хувийн амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадах бололтой. Ганц бие хүмүүсийг амьдралын хэв маягийг өөрчлөх ер бусын учрал хүлээж байна. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг од эрхэс сануулж байна. Харин хайр дурлалын асуудлаар хэт хөөцөлдөх нь танд азгүйтлыг авчирна гэдгийг анхааруулж байна. Амьдралын асуудлыг хүнд тусгаж авах хэрэггүй. Хэрэв та гэнэт өвдвөл энэ өвчин нь удаан үргэлжлэх болно. Сарын сүүлээр охиныхоныг стресст оруулж болохуйц таагүй мэдээ сонсох болно. Санхүүгээ чанга атган гамтай байгаарай. Танд хүчээ нөхөх шаардлага гарч байна.

<< 2021 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр