Ордны зурлага - Загас

Энэ долоо хоногт

04.7 - 04.14

Долоо хоногийн эхний өдөр хэдий ч идэвхитэй амрах биеийн хүчний ажил хийх зугаалах зэрэгт таатай. Эрэгтэй загаснуудад хүнд. Энэ хүндрэлүүд танаас өөрөөс тань болж үүснэ гэдгийг анхаар. Хувийн амьдралын таагүй байдал нь ажил төрөлд муугаар нөлөөлж болзошгүй. Загасныханы хувьд бүх зүйл зогсонги байдалд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Эрсдэлтэй наймаа хийх хэрэггүй. Худалдаа наймаа хийхдээ үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийхгүй байх нь дээр. Долоо хоногийн сүүлээр хаясан зүйлээ олж тасарсан харьцаагаа сэргээхэд нэн таатай. Санхүүгийн байдал доголдох, эргэн тойрныхонтойгоо муудалцах бие тавгүйтэх магадлалтай байгаа тул өмнө байгаа ажлаа түр хойшлуулан амарч эрч хүчээ нөхөхөд таатай.

Энэ сард

Загаснууд юу ч хийсэн гэсэн сөрөг үр дагаварт хүрч өөрийн биш мэт харьцах болно. Ойр дотны хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Хэрүүл маргаан нь хүрээгээ тэлж болзошгүй. Ихэнх загасныхан шинэчлэлтээс цочирдох болно. Зарим загасныханы өөдрөг үзэл, логик нь бусдыг хамтын ажилд уриалан дуудна. Түрхэн зуурын амжилт, ялалтанд бардамнан түргэдсэн шийдвэр бүү гаргаарай. Удирдах түвшиний хүнтэйгээ харьцахдаа болгоомжтой байхгүй бол ажлаасаа халагдах магадлалтай. Оюун ухааны харилцаа, баяр баясгалантай байж, хүчээ нөөцөлж авах хэрэгтэй. Харилцан ойлголцол, болзоо, хурим зэрэгт сайн. Та бодсон бүх ажлаа амжуулна. Гэр бүлийн харилцаандаа уян хатан, ухаалаг байвал халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Од эрхэс хамгийн дотны хүмүүстэйгээ уулзахыг зөвлөж байна. Санхүүдээ анхаарлаа хандуулахгүй бол зарлага нь орлогоосоо давах төлөвлөгөөтэй байна.

<< 2021 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр